Genghis-Khan-WC-9308634-1-402

Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр \Хангины Гомбожавын Дурсгалд\


Genghis-Khan-WC-9308634-1-402

26 дахь удаагийн Эзэн Богд Чингис Хааны Тахилгын ёслолын дараалалыг та бүхэнд танилцуулж байна.

Эзэн Богд Чингис хааны тахилгыг хөтлөх үүрэг надад 2011, 2012 онуудад олдсон юм.

Энэ жил хүндтэй үүргээ дахин гүйцэтгэх болно.

Америкийн Монголчуудын Соёлын Холбооны Ерөнхийлөгч Др. Санж Алтан нээж үг хэлсэнээр тахилгын ёслолыг удирдан явуулна.

Чингис хааны тахилгын ёслопыг Монгол, Буриад, Халимаг, Хазара, Тува, Өвөр Монгол түмнийг төлөөлсөн 9 ямтан гүйцэтгэнэ.

Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б. Алтангэрэл түлхүүр илтгэлийг тавина.

Америкийн Монголчуудын Соёлын холбооны урилгаар Монгол Улсаас Өмнөд Монголчуудын Соёлын Холбооны Тэргүүн, Сэтгүүлч Ч. Мөнхбаяр хүрэлцэн ирж оролцож байгаа баяртай мэдээг дуулгая.

Дэлхийгээр тархан суугаа Хазарчуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч, үндэсний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Акрам Гизаби мэндчилгээ дэвшүүлнэ

Америкийн Буриадын Нийгэмлэгийн Тэргүүн Даримаа Цибикова мэндчилгээ дэвшүүлнэ.
Тува түмнийг төлөөлөж Эрэс Салчак мэндчилгээ дэвшүүлнэ.
Өвөр Монголын Нэрт Зохиолч Б. Түмэн-Өлзий мэндчилгээ дэвшүүлнэ.
Халимаг түмний мэндчилгээ Надмитов Тамара өргөн дэвшүүлнэ.

26 дахь удаагын тахилгын ёслолыг сурвалжилхаар Монгол Улсын Өнөөдөр сонин сэтгүүлч 2013 оны Балдоржийн шагналт Жамьянсүрэнгийн Тэгшжаргал мэндчилгээ дэвшүүлэх болно.

Америкийн Нэгдсэн улсын нийслэл дэх Монгол сургуулын Багш Д. Отгонжаргал, Эцэг эхчүүдийн зөвлөлийн дарга А.Жигжээ сурагчдын мэндчилгээ.

Америкийн Монголчуудын Соёлын Холбооны Хүүхдийн Санд зориулсан Үнэ Хаялцуулах худалдааг зохион байгуулна.

Завсарлага

Монгол туургатны бүс нутгуудын төлөөлөх уран бүтээлчид концэртонд оролцож байна.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Дуучин Ж. Болормаа , Дуучин А. Амарбүрэн , Бүжигчин Цэнгэлсайхан ,

Өвөр Монголын дуучин Дэлэхэй, Эрдэнэ, Цэцэгмаа, Адис,

Халимагын Магтаал Хамтлагын уран бүтээлчид

Та бүхний сайн мэдэх Тувагийн Ардын Дууч, Сайнхо Намчылак морилон ирсэнийг дуулгахад таатай байна түүний гайхамшигт дуу хоолойноос жинхэнэ шувуудын дуун, жинхэнэ горхины хоржигноон, жинхэнэ сэтгэлийн авиаг мэдрэх болно.

Эзэн Богд Чингис Хааны тахилгад хүрэлцэн ирсэн уран бүтээлчид хүндэт зочидоо монгол хоолоор дайлна.

Энэ оройн 8 цагаас 12 цаг хүртэл Нью-Йорк хотын томоохон клубуудад 2008 оноос 2013 оны турш ажиллаж байгаа Монгол ДЖ Baagii Beatz “Mongols United” парты үдэшлэгээр үргэлжилж энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөх болно.

Хөтөлбөр дээрх цагын хуваарийг Амэрикийн Монголчуудын Соёлын Холбооны facebook  хуудасруу орж үзнэ үү

https://www.facebook.com/events/227146117453780/?source=1

Монгол Америкийн соёлын холбооноос 26 дахь жилдээ зохион байгуулаж буй Эзэн Богд Чингис Хааны тахилгын ёслолд оролцохоор төлөвлөж буй нийт хүмүүсийн анхааралд суудалын тоо цөөн тоотой үлдсэн тул 11 сарын 16наас урьтаж вэб хуудас дээр (www.maca-usa.org) суудлаа захиалж тасалбараа авна уу.

 

Чингис Хааны Шүтээн Америкт Хүчтэй Хэвээр

\Хангины Гомбожавын Дурсгалд\

Америкийн Монголчуудын Соёлын Холбоог \МАКА\ Хангины Гомбожав, Лувсан Хийод болон Цорж Лам нар анх үндэслэн байгуулсан бөгөөд уг холбоо нь 1987 онд анхны Чингэс Хааны Тахилгыг зохион байгуулсан. 1991 онд Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь албан ёсоор ашигийн бус байгууллагаар \501С3 статустай\ бүртгэгджээ. Уг байгууллагыг анх үндэслэн байгуулсан дээрх гурван хүндэт соён гэгээрүүлэгчид тэнгэрт хальсан хэдий ч шавь нар нь уламжлалт Тахилгыг жил бүр тэмдэглэсээр ирсэн билээ.

Америкийн Монголчуудын Соёлын Холбоо нь 26-дэх удаагийн Эзэн Чингэс Хааны Тахилгын ёслолыг 11-р сарын 16-нд Нью Жэрси Мужын Принстон хотод зохион байгуулах гэж байна.
МАКА-гийн Чингэс Хааны Тахилгын ёслолын үндсэн заншлыг Эзэн Хорооны Чингэсийн Онгоны Тахилгын ёслолоос сэдэвчлэн Америкт тохируулан зохион байгуулж ирсэн. Нэрт эрдэмтэн Хангины Гомбожав эх нутгаасаа 40 жил алслагдсан хэдий ч 1986 онд Өмнөд Монголд зочлохдоо Эзэн Хороонд очсоноор коммунист үзэл суртлын дор хийгдэж буй тахилгын ажлыг хараад 17н үе шаттай Чингэс Хааны Тахилгын гар бичмэлийг Америкт амьдарч буй Монгол туургатнуудад зориулж зохиосон юм.
Ардчилал хөгжсөн, эрх чөлөөтэй нийгэмд Монгол туургатан болон Америкчууд Эзэн Чингэс Хааны дурсгалыг ёслон хүндэтгэх нь энэ чухал уламжлалыг ямар нэгэн гадаадын хүсээгүй нөлөөлөлд автуулалгүй хадгалж ирэхэд чухал гэдэгт Хангины Гомбожав итгэж байлаа. Энэ жилийн 26-дэх удаагийн Тахилгын ёслолын үйл ажиллагаанд Ар мөн Өвөр Монгол нутгийн таван бүс нутгууд болон Тува, Буриад, Халимаг нутгуудад амьдардаг Монгол туургатнууд болон Афганистаны Хазара нарын төлөөлөгчид оролцох гэж байна. Монголчууд голчлон амьдардаг бүс нутгуудаас оролцож байгаа дээрх монгол туургатны төлөөлөл бол Хангины Гомбожавын Дэлхийн Монгол Туургатнуудаас бүрдсэн Тахилгын ёслол нэгэн өдөр зохиогдох ерөөл биеллээ олж байгаа нь энэ билээ. Дэлхий дахинаар тархан суусан бидний монголчууд Эзэн Чингэс Хаантай түүхэн холбоотой бөгөөд нэгэн соёл заншил, уламжлалаараа холбогдсон энэ билэгдэлтэй эв нэгдлийг ямар нэг хэм хэмжүүрээр авч үзэх нь өрөөсгөл юм. Яг одоо бидний дунд Хангины Гомбожавын тэнгэрлэг хийморь нь энэ жилийн тахилгын ёслолыг бахархалтайгаар таалан соёрхож байгаа гэдэгт итгэлтэй байна.
Өмнөд Монголын Ордос нутагт одоогоос долоон зуу гаруй жилийн өмнө Эзэн Хорооны тахилгын ёслол хийгдэж эхэлсэн байдаг. Дархад Монголчууд Тахилын ёслолыг бүтэн жилийн турш үйлдэх бөгөөд хамгйин чухал, хамгийн том ёслолыг билигийн тооллын 3-р сарын 21-ний өдөр од гаригын солбицол тохиох цаг мөчид тэмдэглэдэг. Ёслолд бүх нутаг орноос мөргөлчид ирж оролцдог байжээ. Ёслолын ихэнхи зан үйл нь эрт дээр үеээс гаралтай бөгөөд хэдэн зуун жил өөрчлөгдөөгүй Монгол соёл болон шашины уламжлалыг шингээсэн байдаг. Эзэн Хорооны Тахилгын ёслол нь хорьдугаар зууны эхний хагас хүртэл үндсэн уламжлалаа баримтлан явсаар 1947 онд коммунист засаг ноёрхсоноор эх ёслол гадны хориг шаардлага дор зохион байгуулагдах болсон аж. 1954 онд шинээр Алтан Ганжуурт орчин үеийн бунхан өмнөх Эзэн Хорооны Тахилгын газраас холгүй байгуулагдсан байна. Энэ нь уламжлалт тахилгын ёс горим алдагдахад хүргэсэн. Хэдийгээр энэ хүндэтгэлийн ёслол орчин үеийн гэхдээ хавчигдсан байдлаар явагдсаар ирсэн ч, харийн захиргаан дор олон уламжлалт зан үйл, ёс заншил устаж үгүй болжээ.
Хангины Гомбожавын шинэчлэн зохиосон Чингэс Хааны Тахилгын ерөөл нь Эзэн Хорооны Тахилгын шууд хуулбар биш юм. Хэдийгээр тэрээр Эзэн Хорооны тахилгын дэг жаяг, хэллэг дээр өөрийнхөө хувилбарыг үндэслэсэн ч, ерөөлийн агуулгыг нь өөрчилсөн билээ. Уугуул язгуур бөөгийн шашинд ойртуулан Бурханы шашинтай холбоотой хэл, ёс заншлыг хассан юм. Тэрээр бүхий л Монгол нутгуудаас ирсэн Монгол туургатны төлөөллүүдийг хүндлэн улмаар тэд цаашдаа ашиглаж болох үг хэллэгийг тахилгын агуулгад оруулж өгсөн юм. Өнөөдрийн ёслол тэмдэглэл нэгэн өдөр ирэх болохыг тэрээр зөн совингоороо мэдэж байжээ.
Бас нэг чухал зүйл гэвэл, Гомбожав Америк хэмээх олон соёлын нэгдмэл орон зайнд Америкийн Монголчуудтай тулгарах — энэ соёлд уусах асуудлыг зөгнөж олж харсан явдал юм. Чингэс Хааны Тахилгыг энд \АНУ-д\ зохион байгуулснаар Гомбожав Монгол эх нутаг, гарал үүслээрээ бахархахын хажуугаар өөрийг нь өргөж авсан хоёр дахь эх орондоо хайртай болохоо илэрхийлсэн билээ. Энэ арга хэмжээгээр Чингэс Хааны гэгээн онгонд тахилга өргөхийн хажуугаар, МАКА Го багш болон хоёр ууган үүсгэн байгуулагчид болох Цорж Лам болон Лувсан Хийод нарын гэгээн дурсгалыг хүндлэн тэмдэглэж байгаа билээ. Хамтдаа тэд анхны Чингэс Хааны Тахилгыг удирдан зохион байгуулсан бөгөөд тэдний зүрх сэтгэлээс ундарсан энэхүү уламжлалыг цаашид үргэлжлүүлэхийг бидэнд даалгасан билээ. Тэдний алсыг харсан энэ санаачилга нь хоёр дах эх орон болсон Америкт тэдний хойч үеийн Монголчуудад агуу их хувь нэмэр болон бахархам гавьяат үйл хэрэг болж үлдсэн юм

 

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s