3

Шинэ facebook хуудас нээлээ.


3

Энд зөвхөн монгол хэлээрээ хамгын ойр дотны найз нөхөдтөигөө харилцах зорилгоор та бүхнийг урьсан юм шүү.
Миний нөгөө хуудас 5000 хүнтэй болоод шинэ хүн нэмхэд төвөгтөи болсон мөн олон орны  гадаад хэлтэй хүмүүс байгаа тул англи хэл дээр бичих хэрэгтэй болдог юм.,  ажил хэргийн харилцагчдаар дүүрсэн тул хувийн  мэдээлэл түгээх нь таатай биш болоод ирэв.

Би хувийн блог хуудсаа ажилуулж эхэлж байгаа тэндээ дотроо бодож санаж байгаа зүйлээ нэгтгээд бичиж байхаар шийдсэн.

Би анх 2001 онд амэрикад ирээд дараа нь монголдоо буцаж их сургуулиа 2003 онд төгсөөд  монголд хувийн бизнэс хийж , мөн австрали компанид ажиллаж байгаад 2005 онд Вашингтон ДС  хотод ирсэнээр тэнд 6 жил амьдрахдаа Мороко нартай 3н жил ажиллаад , тэндээсээ Монгол сургууль нээгдэхэд 3н жил багшилсан, төд удалгуй МонголЭвэнтс-ийн арга хэмжээнүүдийг  сэдэж хийж байсан  , мөн Монгол Залуу мэргэжилтэний нийгэмлэг гэдэг байгуулагийг нэг жил орчим ажиллуулж байгаад  Нью-Иоркэд нүүж ирсэн бараг 2 жил болсон байна. Энд ирээд Монгол Өв Соёлын Сан гэдэг байгуулага үүсгэж , монгол туургатнуудад зориулсан үйл ажиллагаанууд хийж ирлээ.

Энэ бүх хугацаанд эх орноосоо алс хол амьдрахдаа дотны найз нөхөд хэдий хажууд байхгүй байгаач , тэдний дуу хоолой дэмжлэг , урам тэтгэсэн үгс ямар чухал байдаг юм бэ гэдгийг өнгөрсөн  3н сарын хугацаанд маш ихээр мэдэрсэн юм шүү.

Нью-Иорк хот бол цаг хугацаа хурдан өнгөрдөг , хотынхоо ончлогыг дагаад хүмүүсийнх нь хандлага сэтгэлгээ өөр байдаг юм байна.Их хотын хөл хөдөлгөөнд үрэгдэж , өөрийгөө өөрчлөхгүй юм шүү гэж их л хичээж мэрийж явна. Нэг дүү минь намайг Нью-Иорк явсанаас хойш их өөрчлөгдөж байгаа гэж хэлсэн , магадгүй энэ үнэн байж болох.

Миний дотоод сэтгэлийг ойлгож нөхөрлөж байсан дотны найз анд нөхөр та бүхэнтэйгээ байнга холбогдож чадахгуй байгаа ч сэтгэл дотор минь буцалж байгаа тэр бүхнийг хуваалцахыг хүсэж байна.

Facebook  дээр заримдаа цаг гаргаж чадахгүй байгаа тул , блог дээрээ дэлгэрэнгүй мэдээлэлээ оруулаад явна иймээс , миний блогруу орж байгаарай.

Facebook хуудас :https://www.facebook.com/ByambakhuuDarinchuluun

шинэ хаягhttps://www.facebook.com/mergen.zahiragch
блог хаяг :    https://mongolamericans.wordpress.com

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s