ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУДЫН НААДАМ

ЧИКАГОГИЙН МОНГОЛЧУУДЫН НААДАМ


Та бүхэндээ баяр цэнгэлийн манлай Монгол Наадмын мэнд хүргэе.

Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Чикаго хотноо тэмдэглэдэг уламжлалт “ЧИКАГО МОНГОЛ НААДАМ”-ын хөтөлбөрийг толилуулж байна. Чикаго орчимд ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхнийг элгэн садан, найз нөхөд, халуун бүлээрээ Монгол наадамдаа хүрэлцэн ирж хотол олноороо баясан цэнгэхийг урья.
Чикаго Монгол Наадам 2012 оны 07 дугаар сарын 08-ний Ням гаригийн 10:30 – 20 цагт “BUSSE WOODS” парк дээр болно.

Хаяг: FOREST PRESERVE DISTRICT
“BUSSE WOODS” PARK
ELK GROVE VILLAGE IL, 60007

Баяр наадмын өдөр явагдах арга хэмжээ:

• Чикаго Монгол наадмын нээлт
• Үндэсны урлагын тоглолт
• Үндэсний Бөхийн барилдаан (Монгол бөх өв соёл төв )
• Сур харвалтын үзүүлбэр
• Шагайн харваа (Чикагогийн Шагайн товчоо)
• Монгол үндэсний хувцас шалгаруулах тэмцээн “BBM Transportation” зохион байгуулна.
• Бага насны/5 настай/ хүүхдүүдын дунд Модон морины уралдаан (Монгол сургууль)
• Насанд хүрэгчдийн 100 m гүйлтийн тэмцээн
• “Миний Монгол орон” зургийн уралдаан
• “Хучтэнүүд” гар барилдаан
• Шатар, даамны тэмцээн
• Олс таталтын тэмцээн (“Antioh” Монгол Цуглаан)
• Дэмбээны тэмцээн (“Golden Needle” Massage center)
• “Манайхан” гэр булийн хөгжөөнт тэмцээн
• Волейболын тэмцээн (“Taxi company “ зохицуулна)
зэрэг олон арга хэмжээ зохиогдоно Тэмцээн уралдаан болгон шагнал урамшилтай тул та бухэн амжилттай оролцоорой.

Наадмын үеэр худалдаа үйлчилгээ явуулах байгууллага хувь хүмүүс холбоо барина уу. Наадмын талбай дээр албан ёсны зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээ явуулна.
Чикаго Монгол Наадмын баярын концерт цэнгүүн 2012 оны 7 дугаар сарын 7-ны орой 7.30 цагаас эхэлнэ. Цэнгүүнд Монгол Улсын Гавъяат жүжигчин Чингис хаан хамтлагын ахлагч Д.Жаргалсайханы концерт.
Хаяг: The Palace, 3315 N. Milwaukee ave Northbrook, IL

Харилцах утас:
773 954 4212
773 299 0729
773 879 2757
312-752-0873

www.amasso.org
www.medeelel.com
www.chicagomongols.com
www.zok.mn

АМЕРИК МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ
МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО
МОНГОЛ БӨХ ӨВ СОЁЛ ТӨВ

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s