Washington State Mongol Naadam

Вашингтон мужийн монголчуудын наадам


Вашингтон мужийн монголчууд аа, наадамдаа морилон ирцгээнэ үү. Дэлхийд нэг л болдог, дэнж хотойлгон нааддаг Монгол наадам айсуй. Вашингтон мужийн монголчуудын наадам 2012 оны 7 сарын 8-ны Ням гаригт болох гэж буйг та бүхэндээ сонордуулж байна. Наадмын үйл ажиллагааг Монгол цуглааны хамт олон хоёр дахь удаагаа Сиатл орчмын монгол бизнес, хувь хүмүүсийн хандив дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Ямар бөх хүчтэй, хэний морь хурдан, хэний сум хурц байгааг та бүхэн мэдэх гэж догдлон хүлээж байгаа. Хүсэн хүлээсэн наадмын тань үйл ажиллагаа 12:00-6:00 цагийн хооронд сүмийн дэргэдэх задгай талбайд явагдана.

Хөтөлбөрт нь:

• Нээлтийн үйл ажиллагаа

• Урлагийн тоглолт

• Үндэсний бөхийн барилдаан

• Хүүхдийн гүйлтийн уралдаан

• Олс татах тэмцээн

• Сайхан монгол хувцас шалгаруулалт

• Хүүхдийн зургийн уралдаан

• Сагсан бөмбөгийн тэмцээн

• Дөрвөн бэрх буулгах тэмцээн

• Монгол хоолны худалдаа, үйлчилгээ орж байна. Тэмцээн уралдаан бүр бай, шагнал, урамшуулалтай. Хүүхдийн бөхийн барилдаан, гүйлт болон зургийн тэмцээн насны ангиллаар явагдана. Олс татах тэмцээнд хот бүрээс таван хүн бооцоо тавьж оролцоно. Наадамчин олныг үндэснийхээ хувцсаар гоён ирж, сайхан монгол хувцасны шалгаруулалтад өргөнөөр оролцохыг уриалж байна.

Наадам зохиогдох газрын хаяг: New Port Hills Community Church 5833 119th Avenue SE Bellevue, WA 98006 Наадмын үйл ажиллагааг дэмжих, хандив өргөх, холбоо барих хүмүүс зохион байгуулагчидтай утас болон и-мэйлээр холбогдоно уу. Утас: 206-979-2439, 206-356-7098 И-мэйл: merdene5@yahoo.com Хүчтэний өлгий торгон дэвжээг тойрон, хуушуур юугаа амтлан, хотол олноороо баясаж, хүй мандалдаа сайхан наадацгаая.

Наадам зохион байгуулагчид

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s