6

SACRAMENTO МОНГОЛ НААДАМ


6Сайн байцгаана уу,
Сакраменто хот болон Калифорни мужийн хойд эргийн ойролцоох хотуудад ажиллаж амьдарч байгаа Монголчууд та бүхэн элгэн садан, найз нөхөд, халуун бүлээрээ Сакраменто Монгол наадамд хүрэлцэн ирж хотол олноороо баясан цэнгэнэ үү.
Хvннv гvрний тvvхт 2221 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Тусгаар тогтнолын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяруудыг тохиолдуулан АНУ-ын Sacramento хотноо тэмдэглэдэг уламжлалт “SACRAMENTO МОНГОЛ НААДАМ”
Болох газар, өдөр цаг: 2012 оны 07 дугаар сарын 8-ны Ням гаригийн 11 – 18 цагт (паркыг түрээслэсэн тул цагтаа эхлэж цагтаа тарахыг анхаарна уу)
Lew Howard Memorial Park, 7100 Baldwin Dam Rd, Folsom, CA 95630 (ноднингийн болсон газар) -д болно
 
Тасалбарын үнэ: $10.00
Баяр наадмын өдөр явагдах арга хэмжээ:
·        Үндэсний Бөхийн барилдаан
·        Охид эмэгтэйчүүдийн дунд Сурын харваа
·        Бага насны хүүхдүүдын дунд Модон морины уралдаан
·        Шагайн харваа
·        Урлаг, спортын тоглолт
·        Олс таталтын тэмцээн
·        Дөрвөн бэрхийн бооцоот уралдаан
·        “Манай гэр бүл” гэр бүлээрээ оролцох тэмцээн
·        Шинээр эх болсон эмэгтэйчүүдэд баярын бэлэг
·        Хүүхдүүдэд наадмын баярын бэлэг
·        Шилдэг дэмжигчдийн Холбооны шагнал
Тэмцээн уралдаан болгон шагнал урамшилтай тул та бүхэн амжилттай оролцоорой.
Худалдаа: Хуушуур, аарц, цай, мантуу, шарсан мах, аарц, ууттай боорцог, мантуун бууз, мантуун ороомог, өрөм, сүүтэй цай зэрэг халуун хоолны үйлчилгээ , ундаа, чихэр жимс, пиво, дарсат ундаа зэрэг худалдаа үйлчилгээ явагдаж бэлэн мөнгөөр гүйлгээ хийгдэнэ.
– Сагсан бөмбөгийн болон газрын теннисний талбайтай тул хүүхэд багачууд та бүхэн өөрсдийн сагсны бөмбөг, теннисний ракет, бөмбөгөө авчирч хөгжин наадаарай.
– Хүүхдүүдээ үндэсний хувцас шодог шуудаг, дээл, хантааз зэргийг нь өмсгөн туг өргөх ажиллагаанд оролцуулна уу. Бага насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын “playground” талбайд бяцхан багачууд маань наадах боломжтой.
Баяр наадмыг зохион явуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, реклам сурталчилгаа явуулах байгууллага, “booth” – худалдааны цэг ажиллуулах сонирхолтой болон бусад ажилд туслалцах, хамтарч ажиллах, хандив өргөх хүсэлтэй хувь хүмүүс бидэнтэй холбоо барина уу. худалдааны цэг үнэ: $80.00
Харилцах утас: Амраa D (916) 281-1566, J Amra (916) 832-0997, Boloroo (916) 717-7229 Батхүү (916) 402-6186, Уянга (916) 365-3622.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монгол тvмэнтэйгээ сэтгэл зүрхээрээ хамт байж, дэлхийг донсолгож , тэнгэр дэлэгнүүлж, дэнж хотойтол наадах Монгол Наадамдаа дусал нэмж Сакраменто хотын ус, мод тэгширсэн ногоон паркын дэнжид уртын дуу, монгол уухайгаа эгшиглүүлэн сайхан наадацгаая.
Таныг урьж байна!
Хүндэтгэсэн,
Сакраментогийн Монголчуудын Холбоо (MCASacto)
емайл:mcasacto@yahoo.com
Манай ивээн тэтгэгч, хандивлагч спорсорууд:
Арга хэмжээнүүд
Хандивлагч ивээн тэтгэгчид:
Түрүү бөхийн шагнал:
Насанд хүрэгчид – Монголын Бөхийн Холбооны Өргөмжлөл, медал, шагнал
Өсвөр нас – Консулын Газрын Өргөмжлөл, медал, шагнал
Хүүхэд – Консулын Газрын Өргөмжлөл, медал, шагнал
Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ёрөнхий Консулын Газар
медаль- Сакраментогийн Монголчуудын Холбоо
Үзүүр бөхийн шагнал:
Насанд хүрэгчид – баярын бичиг, медал, шагнал
Өсвөр нас – баярын бичиг, медал, шагнал
Хүүхэд – баярын бичиг, медал, шагнал
Сакраментогийн Монголчуудын Холбооны шагнал & медаль
Шагналыг ивээн тэтгэгч:
 Эрдэнэхүү & Отгонбаярын гэр бүл
Алтанхуяг &  Гиймаагийн гэр бүл,
Эрдэнэцогт (Бороо)
Уран барилдааны шагнал
Дандар & Саруулын  гэр бүл
Нум сумын харваа
Эхний 3 байр: баярын бичиг, медаль, бэлгийн хамт
Сакраментогийн Монголчуудын Холбоо
Бэй Ариагийн Монголчуудын Холбоо
Морины уралдаан
Эхний 3 байр: медаль, бэлгийн хамт
Наадамд ирсэн бүх хүүхдүүдэд (100 орчим) гарын бэлэг
медаль – Сакраментогийн Монголчуудын Холбоо Бадрах & Болормаагийн гэр бүл
Батсайхан & Цолмонгийн  гэр бүл
Шагайн тэмцээн
Сакраментогийн Монголчуудын Холбоо Сакраментогийн Шагайн баг
Олс таталтын тэмцээн
Сакраментогийн Монголчуудын Холбоо
Fairfield хотын Цолмон
Ганзориг & Бадмаагийн гэр бүл
Дөрвөн бэрхийн бооцоот тэмцээн
Сакраментогийн Монголчуудын Холбоо
Woodland хотын Батаа &  Амраагийн гэр бүл
“Манай Гэр Бүл” гэр бүлээрээ оролцох тэмцээн
Сакраментогийн Монголчуудын Холбоо
Амраа & Jay-гийн гэр бүл
Шура  ах & Сараа эгчийн гэр бүл
Шинээр эх болсон эмэгтэйчүүдийн баярын бэлэг
Сакраментогийн Монголчуудын Холбоо
Наадмын асар
Амаржаргал Д, Солонгоо Соёлоо
Наадмын бичиг баримт, тугны хэрэгсэл,
Уянга & Маркын гэр бүл
Наадмын зураг авалт
Чинбат
Тавгийн идээ, халуун хуушуур хоолны үйлчилгээ
Оюунгэрэл & Ralph
Түрээсний төлбөр болон бусад ар талын ажилд
Сакраментогийн Монголчуудын Холбоо
Нэмж  хандив өгөх бусад хүмүүс
Ажил хөдөлмөр өөрсдийн үнэт цагаараа туслагчид: Эрдэнэхүү, Хөтлөгч – Цогтбаатар,  DJ – Уугнаа, Холбооны Зөвлөлийн гишүүд, тэдний гэр бүлийнхэнд баярласнаа илэрхийлье.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s