Энэ жилийн баяр наадамаар баримтлах уриа: ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ӨМСӨЖ ГОЁЦГООЕ!

НААДАМ Сан-Франциско 2012


Энэ жилийн баяр наадамаар баримтлах уриа: ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ӨМСӨЖ ГОЁЦГООЕ!

Бэй Аэриагийн монголчууд 7 сарын 7-ны Бямба гарагт өглөөний 10 цагаас Сан-Франциско хо

тын Г

олден Гэйт парк дахь “Hellman-Hollow West Meadow” талбайд цугларан америкийн баруун эрэгт 14 дэх жилдээ баяр наадмаа ёслон тэмдэглэхээр бэлтгэж байна. Комиссын ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд шинчлэгдсэн мэдээлэлтэй танилцана уу?  

1. Наадмын талбайд майхан сүүдрэвч барих хувь хүн байгууллага хамт олон талбайн хувиарлалтанд орж $30 төлөх. Захиалга авах утас: (925) 726 8515 Түвшинтөгс.


2. Наадмын талбайд хоол хүнсний болон бэлэг дурсгалын зүйл зэрэг бусад худалдаа үйлчилгээ явуулах хүмүүс эрүүл ахуйн санамжтай танилцан гарын үсэг зураад $100 хураамж, $50 цэвэрлэгээний депозит төлж зөвшөөрөл авах. Депозитыг буцаан олгоно. Утас: (510) 459 8577 Энхжаргал, Алтансүх, (510) 710 1009. Түмээ.

3. Наадмын талбайд байгууллагынхаа танилцуулга болон өөрийн бизнес компани зэрэг бусад сурталчилгааны самбар баннераа байрлуулах хувь хүмүүс, байгууллага стандартын дагуу хийж хуран цугларсан олны өмнө тавих боломжтой. Мөн манай наадмын сурвалжлага, Монголын TV сувгаар Улаанбаaтарт цацагдах тул энэ боломжийг ашиглаарай! Баннерын хэмжээ нэгдсэн нэг стандарт: 96″ x 21″ буюу  8 х 2 фийт (урт нь 2,5 метр өндөр нь 50 см) Хэрэв та баннер захиалан хийлгэх бол энэ 7 хоногтоо багтаад дараах утсаар холбогдоно уу: (415) 595 4679
 
4. Бэй Аэриагийн наадамд хүчит 32 бөх барилдана. Мөн бага өсвөр идэр залуу 4 насанд тус бүр 16 хүүхэд бүртгэн барилдуулна. Хүүхэд залуучуудад монгол бөхийн барилдааны гараа дэвээ шаваа, эв дүй арга мэхийг зааж Дорноговь аймгийн начин, Үндэсний Биеийн тамирын дээд сургуулийн багш, жюдо бөхийн ОУХМ Болд Эрдэнэ Бөркли хотноо байрлах Ralph Gracie Jiu-Jitsu Academy дээр бэлтгэл хийлгэж байна. Болд-Эрдэнэ багштай харилцах утас: 510 689 4919 Бөхийн комиссын гишүүдийн утас: (510) 229 8811 Үнэнбат, (510) 457 8837 Гомбодорж, (415) 573 9475 Мөнхбат, (510) 703 3094 Батжаргал
 
Манай наадамд Сан Франциско хотын захирагч Эдвин М.Ли болон Сан-Франциско хотноо суугаа олон үндэстний дипломат төлөөлөгчдийн газрын төлөөлөгч, америк иргэд болон албаны бусад хүмүүс ирж үзэж сонирхох тухайгаа мэдэгдээд байна. 
Баяр наадам зохион байгуулах ажилд хандив тусалацаа үзүүлж байгаа байгууллага хамт олон хувь хүмүүстээ талархал илэрхийлэе!

Сан-Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын Газар (ЕКГ)
Милбрай хотын С.Батмөнх зах иралтай “Бат сервис” компани $500  
Найрамдал захиралтай ачаа тээвэр зуучлалын “Бид Монгол” компани үзүүр түрүүний бөхчүүдийн бай шагнал.
Монгол такси хамт олон мөнгөн хандив $460 
Тээвэр зуучлалын “Англофрэйд” компани $300
“Дээжис” бэкери нарийн боовн ы цех $150 үнэ бүхий амттан идээний дээж
Бёркли хот дахь Чулуунсүх Энхжаргал $100
Оакланд хот дахь Монгол Христийн сүм $100
Сан-Франциско хот дахь “Toys Ofo” хүүхдийн тоглоомын дэлгүүр 80 ш хүүхдийн тоглоомон бэлэг
Оакланд хотын Тоёота дилерийн Одоноо Хүүхдийн тоглоомын Jump House захиалах үнэ
Сан-Франциско хотын О.Батжаргал $100
Чөлөөт бөхийн ОУХМ А.Болдсүх хүүхдийн барилдааны тусгай шагнал
Албани хотын Д.Мөнхбат хүүхдийн бөхийн баридааны шагналд 2ш унадаг дугуй 
(4 дэх жилдээ уламжлал болгон хандивлаж байгаа)
Бурханы шашны “ЗАНАБАЗАР” төвөөс 19 ш хадаг
Сакраменто хотын Монголчуудын Холбооноос хүүхдийн дааганы уралдааны тоглоомон морь зэрэгийг хандивлахаа одоогоор мэдэгдээд байна

Энэ жилийн баяр наадамаар баримтлах уриа: ҮНДЭСНИЙ ХУВЦАСАА ӨМСӨЖ ГОЁЦГООЕ!
Наадмын бэлтгэл ажлууд үр гэлжлэн явагдаж байна…

БАМХ, Сан Франциско Наадам-2012 зохион байгуулах комисс
Утас: Ц.Хишигбаяр (415) 596 9541, С.Түвшинтөгс (925) 726 8515, Ш.Баатар (415) 823 4605, Д.Лувсанжамбаа (415) 272 3003
Мэдээлэлийн Эx Сурвалж :Замдаан

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s