4

Америкийн Нэгдсэн Улс


4

Америкийн Нэгдсэн Улс

Далбаа Их дардас
Уриа: англ. In God We Trust
«Бид бурханд итгэдэг»
Дуулал: англ. “The Star-Spangled Banner”
«Одод түгсэн туг»
Нийслэл Вашингтон
Их хот Нью-Йорк
Албан ёсны хэл Холбооны улсын түвшинд байхгүй1
Үндэсний хэл Англи2
Угсаатны
бүтэц
72.4% Цагаан арьст
12.6% Хар арьст
4.8% Азийн
10.2% бусад
Төрийн хэлбэр ба засаг баригч Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаг
 – Ерөнхийлөгч Барак Обама
 – Дэд ерөнхийлөгч Жо Байден
Хууль тогтоох байгууллага Их Хурал (Конгресс)
 – Дээд танхим Чуулган (Сенат)
 – Доод танхим Төлөөлөгчдийн танхим
Тусгаар Тогтнол Британиас
 – Тусгаар тогнолоо зарлан тунхагласан 1776 оны 7 сарын 4
 – Хүлээн зөвшөөрөгдсөн 1783 оны 9 сарын 3
 – Одоогийн үндсэн хууль батлагдсан 1788 оны 6 сарын 21
Нутаг дэвсгэр
 – Талбай 9,826,675 км2 (3)
 – Үүнээс: Ус (%) 6.76
Хүн ам
 – Тооцоо (2011) 312,670,000[1] (3)
 – Нягтрал 33.7 хүн/км2
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 – Нийт $15.065 их наяд[2] (1)
 – Нэг хүнд $48,147[2] (8)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 – Нийт $15.065 их наяд[2] (1)
 – Нэг хүнд $48,147[2] (15)
ОТББИ (2007) 45.0 (39)
ХХИ (2011) ▲ 0.910[3] (дээд) (4)
Мөнгөн тэмдэгт Америк доллар ($) (USD)
Цагийн бүс -5-аас -10
Замын хөдөлгөөн баруун
Улсын домэйн .us .gov .mil .edu
Утасны дугаар +1
1Янз бүр тайлбартай ч дор хаяж 28 муж улсын албан ёсны хэл нь Англи хэл. Харин Хавайд Англи хэлтэй хамт Хавай хэл албан ёсны хэл болно.
2
Англи хэл нь иргэдийн 80%-ийн төрөлх хэл, бас төрийн харилцааны хэл. Удаах хамгийн олон ярилцагчтай хэл бол Испани хэл юм.

Америкийн Нэгдсэн Улс, товч. АНУ (англ. United States of America, USA, исп. Estados Unidos de América) — Хойд Америкт орших улс. Дэлхийн 3-р том газар нутагтай (9,518,900 км²[4] эсвэл 9,522,057 км²[5]) Америкт 313,232,044 хүн амьдардаг. Үүнээс мөн дэлхийн 3-р их хүн амтай улс гэгдэнэ.

АНУ хойд талаараа Канад, урд талаараа Мексик хоёр улстай газраар хиллэж, баруун талаараа Номхон далай, зүүн талаараа Атлантын далайгаар хүрээлэгдэнэ. Канадаар тусгаарлагдсан Аляскын баруунтаа Оростой усаар хиллэнэ. Засаг захиргааны хувьд үндсэндээ 50 муж улс, 1 холбооны тойрог (Колумбын тойрог) бүгд 51 нэгжид хуваагдана.

Түүх

Жон Трумбуллын “Тусгаар тогтнолын тунхаг” зураг

1492 онд Америк тив нээгдсэнээс хойш, тэнд үүссэн колониудаас эхэлнэ. Тэндэхийн Британий колониуд нь 1776 онд салан тусгаарлаж, улмаар 1783 оны Парисын Гэрээний дагуу Америкийн Нэгдсэн Улс бусад улс орноор хүлээн зөвшөөрөгджээ.

1787 онд батлагдсан Үндсэн хуулийн дагуу АНУ нь холбооны улс болж анхлан байсан 13 муж улс дээр 19, 20-р зууны туршид шинээр 37 муж улс нэмэгдсэн тул тус улс Хойд Америкийн ихэнхийг эзэлсэн томоохон гүрэн болон өргөжжээ.

18611865 онд дэгдсэн Иргэний дайн болон 1930-аад оны эдийн засгийн Их хямралын үе нь АНУ-ын түүхийн хамгийн эгзэгтэй үе хэмээн үздэг байна. Дэлхийн I, II дайнд байгуулсан ялалт болон 1991 онд өндөрлөсөн Хүйтэн дайнаас (The Cold War) хойш АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрний статусаа хадгалсаар байна.

Газар нутаг, хүн ам

Хүн амын олонхи нь цагаан арьстан.

  • Хар арьстан 29,2 сая
  • Латин гаралтай 16,9 сая
  • Индианчууд – 1,4 сая

Хүн амын 27,1% нь 18 хүртэлх насных бөгөөд 25 сая гаруй хүн 65-аас дээш настай байна. Дундаж наслалт 78. Дөрвөн хүн тутмын 3 нь хот сууринд амьдардаг.

2001 оны байдлаар, хүн амын 52% нь протестант, 24.5% нь католик, 1.4% нь жүдийн шашинтан, 0.5% нь муслим, 0.5% нь буддист, 0.4% нь хинду шашинтан, 14.2% нь шашин шүтлэггүй гэж тодорхойлогдсон байна. Үндсэн хэл нь англи.

Газар нутгийн хэмжээ: 9,631,418 км кв.

Газарзүйн байрлалын онцлог: Энэ нь олон улсын усан замыг ашиглах бүрэн боломжтойгоос гадна харьцангуйгаар тусгаарлагдмал байрлалтай нь бусад бүс нутгийн улс орнуудтай харилцахад тээврийн зардал, цаг хугацаа их шаардах муу талтай ч цэрэг стратегийн аюулгүй байдлыг]] ямар нэг хэмжээгээр хангадаг бөгөөд тухайлбал АНУ-ын нутаг дэвсгэр нь Дэлхийн I, II дайнд огтхон ч өртөөгүй нь үүний илрэл юм.

Засаг захиргаа

АНУ нь холбооны улс бөгөөд 50 муж улс болон Колумбын тойргоос бүрддэг. Нийслэл хот Вашингтонд 638,5 мянган хүн оршин суудаг. АНУ-ын хамгийн том хот нь Нью-Йорк бөгөөд дүүргийн хамт 9 сая гаруй хүн оршин суудаг.

АНУ-ын Ерөнхийлөгч нь Төрийн болон Засгийн газрын тэргүүн юм. Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийг муж улс болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой.

АНУ-ын Засгийн газар буюу Кабинетыг Ерөнхийлөгч томилж, Сенат батлах бөгөөд сайд нар (Төрийн нарийн бичгийн дарга гэх) нь Конгрессын өмнө хариуцлага хүлээх албагүй.

Хууль тогтоох

Хууль тогтоох байгууллага Конгресс нь 2 танхимаас бүрддэг аж. Дээд танхим Сенат нь зургаан жилийн хугацаагаар муж улс бүрээс 2 гишүүн сонгогдсон 100 гишүүнтэй бөгөөд хоёр жил тутам эдгээрийн гуравны нэг нь дахин сонгуульд ордог байна. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимд сонгогдох гишүүдийн тоо тухайн муж улсын хүн амын тооноос хамаардаг агаад одоогийн байдлаар 435 суудалтай байна.

Шүүх засаглал

АНУ-ын Дээд шүүхийн 9 гишүүнийг бүх насаар нь Ерөнхийлөгч томилж, Сенат баталдаг байна. Түүнчлэн АНУ-ын Давж заалдах шүүх, АНУ-ын Тойргийн шүүх, Муж улсын болон анхан шатны шүүх гэж байдаг.

Улс төрийн гол намууд

АНУ-д үндсэндээ үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалсан АНУ-ын Бүгд Найрамдах нам (1854 онд байгуулагдсан), АНУ-ын Ардчилсан Нам (1828 онд байгуулагдсан) хэмээх хоёр намын систем тогтож, засгийн эрхийг ээлж дараалан барьсаар ирэв. Эдгээр намын үзэл баримтлалд зарчмын ялгаа үгүй боловч БНН хувийн эдийн засагт төрийн оролцоог аль болохоор хязгаарлах чиг шугам баримтлаж байхад АН нь засгийн газар хувийн эдийн засгийг тодорхой хэмжээгээр удирдан зохицуулж, хүн амын нийгмийн асуудалд анхаарах ёстой гэж үздэг байна. Энэ хоёр намаас гадна Шинэчлэлийн нам, Ногооны болон Социал демократ гэх зэрэг улс төрийн 21 нам байдаг. Тэдгээр намууд улс төрийн нөлөө байхгүй, өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаггүй.

Эдийн засаг

АНУ нь дэлхийн хамгийн том, технологийн хувьд хөгжсөн хүчирхэг эдийн засагтай орон юм. Тус улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны дагуу худийн бизнес давамгайлах үүрэгтэй бөгөөд холбооны болон төрийн байгууллагууд шаардлагатай бараа, үйлчилгээг эдгээр хувийн үйлдвэрлэгчээс худалдан авдаг системтэй байна. Баруун Европ, Японы аж үйлдвэрлэгчидтэй харьцуулбал америкийн бизнес эрхлэгчид нь капитал болон үйл ажиллагааны хэмжээг өргөжүүлэх, ажиллах хүч нэмэгдүүлэх, шинэ бараа бүтээгдэхүүн боловсруулахад давуу талтай байна. АНУ-ын компаниуд нь компьютер, анагаах ухаан, сансар судлал, батлан хамгаалах зэрэг салбарын тоног төхөөрөмж боловсруулалтаараа дэлхийд тэргүүлдэг байна. 1994-2000 онд бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, инфляцийн түвшин багасч, ажилгүйдлийн хэмжээ 5 хувиас доор болов.

 Мэдээлэлийн Эx Сурвалж:  Википедиа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s